Бямба гарагт Courthouse, Rosslyn орчмын зарим зам хаагдана

Ирэх Бямба (03 сарын 10) гарагт жил бүр уламжлал болон зохиогддог ‘Four Courts 4 Miler’ тэмцээн болохтой холбогдуулж Арлингтон хотын цагдаагийн газраас ‘Courthouse, Rosslyn’ орчмын зарим замуудад хязгаарлалт хийхээр төлөвлөж байна.

Тухайн өдрийн өглөөний 6:30- 11:00 цагууддад хаагдах зам:

  •  ‘Wilson Boulevard’-ийг ‘Courthouse Road’ -с ”N. Rhodes Street’ хүртэл:

Харин өглөөний 8:45-с 11:00 хүртэл:

  • “Wilson Boulevard’ замыг ‘Route 110’ -с ‘ N. Courthouse Road” хүртэл;
  • Хойд чиглэлийн ‘Route 110’ -замыг ‘I-395’ -аас ‘I-66’ хүртэл тус тус хааж хөдөлгөөн хязгаарлана. Өмнөд чиглэлд явах ‘Route 110’ замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй, хэвийн байх юм.

Дээр дурьдсан гудамж зам дагуух автын зогсоолыг мөн хязгаарлах бөгөөд ‘No Parking’ гэсэн түр тэмдэг байршуулсан зогсоолуудад машин байршуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв зөвшөөрөлгүй байршлаас таны машин журамлагдсан бол 703-558-2222 тоот утаснаас лавлаж болох ажээ.

Be the first to comment

Leave a Reply