Мужийн авто техникийн үзлэгийн наалтын байршил солигдов

Виржиниа мужийн оршин суугчдын авто машины мужийн авто техникийн үзлэгийн наалт (Safety Inspection sticker)-ыг салхины шилийн зүүн (жолоочийн) талын доод буланд наах шинэ журам энэ оны 01 сарын 01-ээс хэрэгжиж эхэлсэн байна.

2017 онд үзлэгт орсон тээврийн хэрэгслийн үзлэгийн наалт одоо байгаа байршилд хугацаа дуусах хүртэл байж болох бол 2018 онд шинээр үзлэгт орж буй тээврийн хэрэгслийн наалтыг шинэ байршилд наах шаардлагатай болж байна.

Хотын хувийн өмчийн татварын наалтыг (Decal), бусад төрийн байгууллагаас олгож буй автын бусад наалтыг мөн шинэ байршилд наахыг иргэдэд сануулж байна.

Энэ шинэ журам нь сүүлийн үеийн тээврийн хэрэгслүүдэд тавигдах болсон ослоос сэргийлэх автомат мэдрэгч (Collision Avoidance Technology)-тэй холбоотой ажээ. Урьд нь зөвхөн тансаг ангиллын автомашинд хязгаарлагдмал хүрээнд ашиглаж байсан энэ технологийн хэрэглээ энгийн хэрэгцээнд шилжих хандлагатай болсон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна. Ослоос сэргийлэх автомат мэдрэгч бүрэн хүчин чадлаар ажиллахын тулд авто машины салхины шилний гол цэг ямар нэг саадгүй харагдаж байх шаардлага тавьдаг байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*