LIVE: Бага сургуульд халдлага гарч 3 хүн амь үрэгдлээ

Халдлагын улмаас 2 хүүхэд шархджээ

Шинэчлэгдсэн: (8:05PM) Өдөр North Park гэх бага сургууль дээр амиа золиослогч нэг багшийн аминд хүрч улмаар өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарсан билээ. Хэрэг явдлын үед тэнэсэн суманд (гэж таамаглаж буй) 2 сурагч шархдаж эмнэлэгт хүргэгдээд байсан. Харамсалтай нь тэдний нэг 8 настай сурагч нас баржээ. 

Хуучин мэдээ: Дээр өгүүлсэн мэдээнд гарсан бага сургууль дээрх халдлагын улмаас тус сургуулийн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн ангийн багш эмэгтэй амь үрэгджээ. Харин буудсан эрэгтэй хүн өөрийгөө буудаж егүүтгэсэн байдалтай олджээ. Бууны суманд өртсөн хоёр хүүхдийн биеийн байдал хүнд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр буутай очсон эрэгтэй, эмэгтэй багшийн холбоо харилцаа одоогоор сайн тодорхой бус байгаа ч урьд нь уулзаж байсан тухай мэдээлж байна.  Шархадсан хүүхдүүд тэнэсэн суманд оногдсон байж магадгүй байна.

Хуучин мэдээ:Өнөөдөр Калифорниа мужийн Сан Бернардино (San Bernardino) хотын нэгэн бага сургуульд буутай этгээд орж гал нээсний улмаас одоогийн байдлаар 2 том хүний амь үрэгдэж, 2 сурагч бууны суманд өртөж шархдсан мэдээ байна.  Амь үрэгдсэн 2 хүний нэг нь тус сургуулийн багш байгаа бол нөгөө хүн нь халдлага үйлдсэн сэжигтэн байгаа бөгөөд урьдчилсан байдлаар түүнийг амиа золиослогч байж болохоор байна. Одоогоор North Park гэх тус сургууль дээр яг ямар үйл явдал өрнөсөн, амь үрэгдсэн багш, сэжигтэн хоёр ямар холбоотой байсан зэрэг мэдээлэл байхгүй байгаа юм. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар амь үрэгдсэн багш гал нээсэн сэжигтнийг таньдаг байсан байж магадгүй байгаа гэнэ.

North Park бага сургуульд 1-6-р ангийн нийт 600 орчим сурагчтай бөгөөд мэдээ авсан эцэг эхчүүд хүүхдүүдээ авахаар тус сургуульд дээр цуглаад байна. Одоогийн байдлаар гэмт халдлагад 2 сурагч шархдаж тэднийг нисдэг тэргээр ойрын түргэн тусламжийн төвд хүргээд байгааг мэдээллийн эх сурвалжууд онцолж байна.

Дашрамд дурьдахад 216000 орчим оршин суугчтай тус Сан Бернардино хотод 2015 оны 12 сар аймшигт халдлага болж төрийн албаны 14 хүн Syed Rizwan Farook, Tashfeen Malik гэх эхнэр нөхөр гэмт этгээдүүдийн суманд амь үрэгдэж байсан гэдгээр нь хүмүүс сайн мэдэх юм. Тус хот гэмт хэргийн тоогоор дээгүүрт ордог, мөн төрөл бүрийн шалтгаанаар, үүний дотор санхүүгийн дампууралд орсон хүмүүсийн амиа хорлолтын тоо өндөр байдаг гэнэ.

Be the first to comment

Leave a Reply