Sandy Point орчимд хүүхэд усанд живж осолджээ

Өчигдөр (Мягмар) орой Мэрилэндийн Анаполис дахь Sandy Point эргийн орчимд 12 настай эмэгтэй хүүхэд усанд эндэж осолджээ.
Ослын дуудлага оройн 6:30 орчимд шуурхай албанд ирснээр эргийн хамгаалалтын алба, Мэрилэнд мужийн байгалийн тусгай хамгаалалттай газрын цагдаа (Maryland Natural Resources Police)-тай хамтран эрлийг эхлүүлснээр шөнө 11 орчимд осолдсон хохирогчийн цогцсыг олсон байна.

Хохирогч усанд шумбаж ороод буцаж гарч  ирж чадаагүй тухай цагдаагийн мэдээнд дурьджээ.

Be the first to comment

Leave a Reply