Сурагч шилжүүлэх өргөдөл хэрхэн гаргах вэ

Шинэчлэгдсэн (2018 оны 11 сарын 21): 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн дунд/ ахлах (Middle/High) сургуулийн сурагчдын сургууль шилжүүлэх өргөдлийг зөвхөн онлайнаар авдаг боллоо. Онлайн өрөгөдлийн маягтад ЭНД дарж нэвтэрнэ үү. 

Арлингтон хотын ЕБС-н дунд, ахлах сургуулиудын сурагч шилжүүлэх (school transfer) өргөдлийг 11 сарын 06-ны Даваа гарагаас авч эхлэх гэж байна.

Харин энэ жилийн 2018-2019 оны хичээлийн жилд бага ангийн сурагчийг өөрийн харъяаны сургуулиас өөр сургуульд шилжүүлэх өргөдлийн хугацаа 2 сарын 1-с 4 сарын 15-ны хооронд байх бөгөөд ямар бага сургууиуд сурагч шилжүүлэх өргөдөл хүлээн авахыг тухайн үед ЕБС-иудын УЗ-с жич зарлах юм.

Энэ хичээлийн жилд дунд сургуулиудад (middle schools) сурагч шилжүүлэх өргөдөл хүлээн авахгүй байхаар шийджээ. Харин хотын “Middle School Options-Schools” буюу тусгай сургалттай дараах сургуулиудад шилжин суралцах өргөдлийн маягтыг мөн 11 сарын 06-с 2018 оны 01 сарын 19-ны хооронд хүлээн авах юм.

“Middle School Options-Schools” сургуулиуд нь:

  1. Gunston Middle School:
    • English and Spanish Immersion: Хотын зарим сургуульд “English and Spanish Immersion” буюу Англи-Испани хосолсон хөтөлбөр санал болгодог. Бага түвшинд энэ хөтөлбөрийг “Key” болон “Claremont ” бага сургууидад хэрэгждэг бөгөөд хэрэв сурагч энэ 2 сургуулийн аль нэгийг хос хэлээр сурч төгссөн бөгөөд дунд сургуульд хос хэлээр суралцах хүсэлтэй бол Gunston сургуульд өргөдөл гаргаж болно.
    • Montessori Middle Years Program: Хотын ихэнх бага сургуулиудад 3-4 насанд Montessori хөтөлбөрийг санал болгодог бол цэцэрлэгээс 5 -р анги хүртэлх “Montessori” хөтөлбөрийг “Drew Model” бага сургууль хэрэгжүүлдэг. Тиймээс тус сургуулийг “Montessori” хөтөлбөрөөр төгсч, улмаар дунд сургуульд үргэлжлүүлэх хүсэлтэй бол мөн “Gunston” сургуулийн Montessori хөтөлбөрт шилжин суралцахаар өргөдөл гаргаж болох  юм.
  2. H-B Woodlawn – Энэ сургууль нь хотын хэмжээний сургууль бөгөөд сурагч төвтэй сургалт явуулдгаараа уламжлалт сургуулиадаас өөр юм.

Эдгээр сургуулиудад шилжин суралцах сурагчдын тоо орон тооноос хэтэрсэн нөхцөлд сугалаа явуулах журмаар сурагчдыг элсүүлдэг.

Ахлах сургуулиудын хувьд (High school) зөвхөн “Wakefield” Ахлах сургууль “School Transfer” өргөдөл хүлээн авахаар болсон байна. Өөрөөр хэлбэл танай хүүхэд харьяаллын дагуу өөр сургуульд суралцдаг бол “Wakefield” Ахлах сургуульд шилжин суралцахаар өргөдөл гаргаж болох юм. Хэрэв таны сурагч шилжүүлэх өргөдөл батлагдсан нөхцөлд зарим байршилд сургуулийн автобус үйлчлэхгүй байж болно.

Сурагч шилжүүлэх өргөдлийн маягт буюу “Neighborhood Transfer Form” 11 сарын 06-с ажиллаж эхлэх юм.

Хүүхэд сургууль шилжүүлэхтэй холбоотой асуултыг “Department of School and Community Relations” хариуцах бөгөөд 703-228-6005 тоот утсаар холбогдож болно.

Дашрамд дурьдахад Ерөнхий Боловсролын Сургуулиудыг Удирдах Зөвлөлөөс жил бүр хотын ЕБС-иудын төсөв, ачаалал, орон тоо зэрэгт үнэлгээ хийж, ямар сургуулиуд харъяаллын бус сурагч шилжүүлэх өргөдөл авч болохыг тодорхойлж зарладаг байна.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*