Sears компани дахин 46 салбар дэлгүүрээ хаахаар болжээ.

АНУ, Канадад үйл ажиллагаа явуулдаг жижиглэн худалдааны сүлжээ Sears компани санхүүгийн хүндрэлийн улмаас дахин 46 салбар дэлгүүрээ хаахаар болжээ.

Өдөр ирэх тусам буурч буй борлуулалт, өрийн дарамтад орсон тус компани ирэх 11 сард 33 Sears, 13 Kmart дэлгүүрээ хаана гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан бөгөөд дараа долоо хоногоос эхлэн дампуурсан салбар дэлгүүрүүд бараагаа хямдралтай борлуулж эхлэхээр болжээ.

Ийнхүү зөвхөн энэ жил хаалгаа барьсан Sears брэндийн салбарын тоо 100-д хүрч байна. 2018 оны 5 сарын байдлаар тус компанийн нийт 894 салбар дэлгүүр үйл ажиллагаа явуулж байжээ. Санхүүгийн хүндрэлээс гарахын тулд Sears компани өөрийн “Kenmore” брэндээ $400 саяаар борлуулах яриа хэлцэл хийгдэж байгаа гэнэ. Үүнээс өмнө салбар дэлгүүрүүдээ хаахаас гадна компаний мэдэлд байсан “Craftsman” брэндээ мөн зарсан ч санхүүгийн хүндрэлээс хараахан гарч чадахгүй байгаа юм.

Эдгээр нөхцөл байдлын улмаас Sears компаний хувьцааны нэгж үнэ сүүлийн 12 сарын дотор 85 хувиар унасан нь компанийн нийт үнэлгээг зөвхөн 123 сая хүрч буурахад хүргээд байгаа билээ. Улмаар өнгөрсөн Пүрэв гарагт 46 салбар дэлгүүрээ хаах шийдвэрээ зарласны дараа тус компанийн нэгж хувьцаа $1.09 хүрч унасан нь тус компаний түүрэнд хамгийн доод түвшин юм.

Ингээд ирэх 11-р сард хаагдах Sears, Kmart дэлгүүрүүдийн бүтэн жагсаалтын танилцуулж байна:

Виржиниа мужид:

  • Sears 12000 Fair Oaks Mall Fairfax VA

Бусад мужуудад:

  • Kmart 935 Sweetwater Road Spring Valley CA
  • Kmart 1075 Shaw Avenue Clovis CA
  • Kmart 3625 East 18th Street Antioch CA
  • Kmart 6310 W 3rd Street Los Angeles CA
  • Kmart 589 Bridgeport Avenue Milford CT
  • Kmart 301 College Square Newark DE
  • Kmart 3231 Chicago Road Steger IL
  • Kmart 11 South Kings HWY 61 Cape Girardeau MO
  • Kmart 2308 Highway 45 N Columbus MS
  • Kmart 605 Old Country Road Riverhead NY
  • Kmart 440 NW Burnside Road Gresham OR
  • Kmart 101 Great Teays Blvd Scott Depot WV
  • Kmart 2150 South Douglas HWY Gillette WY
  • Sears Flagstaff Mall, 4800 N US HWY 89 Flagstaff AZ
  • Sears Capitola Mall, 4015 Capitola Road Santa Cruz CA
  • Sears 2424 Highway 6 And 50 Grand Junction CO
  • Sears 2266 University Square Mall Tampa – University FL
  • Sears 1625 NW 107th Avenue Doral / Miami FL
  • Sears Coastland Ctr, 2000 9th Street N Naples FL
  • Sears Oglethorpe Mall, 7810 Abercorn St Savannah GA
  • Sears 2860 Cumberland Mall Atlanta GA
  • Sears 100 Mall Blvd Ste 300 Brunswick GA
  • Sears 1631 E Empire Street Bloomington IL
  • Sears 4201 Coldwater Road Fort Wayne IN
  • Sears 3000 Mall Road Florence KY
  • Sears 1914 Hammond Square Drive Hammond LA
  • Sears 50 Holyoke Street Holyoke MA
  • Sears^ Silver City Galleria Taunton MA
  • Sears† 1250 Jackson Xing I-94 Jackson MI
  • Sears* 4601 Glenwood Avenue Raleigh – Crabtree NC
  • Sears* 77 Rockingham Park Boulevard Salem NH
  • Sears* 1500 South Willow Street Manchester NH
  • Sears† 4409 Black Horse Pike Mays Landing NJ
  • Sears* 200 Eastview Mall Victor NY
  • Sears* 578 Aviation Road Queensbury / Glen Falls NY
  • Sears 1400 Union Turnpike New Hyde Park NY
  • Sears 2700 Miamisburg Centerville Road Dayton OH
  • Sears* 9505 Colerain Avenue Cincinnati – Northgate OH
  • Sears† 11800 SE 82nd Avenue Happy Valley / Portland OR
  • Sears† 400 Memorial City Way Houston – Memorial TX
  • Sears* Post Oak Mall College Station – Bryan TX
  • Sears 7453 S Plaza Center Drive West Jordan UT
  • Sears† 8800 NE Vancouver Mall Drive Vancouver WA
  • Sears† 4720 Golf Road Eau Claire WI
  • Sears Valley View Mall, 4200 US HWY 16 La Crosse WI

Дашрамд дурьдахад санхүүгийн хүндрэлтэй нүүр тулж, салбар дэлгүүрүүдээ хаахад хүрч байгаа компани ганц Sears биш бөгөөд жижиглэн худалдааны сүлжээ Macys компани мөн олон тооны салбараа хаахад хүрээд байгаа юм. Эдгээр компаниудын дампуурч буй гол шалтгааныг онлайн худалдаатай холбож тайлбарадаг. Онлайн худалдааны Amazon, Ebay, AliBabab гэх мэт томоохон худалдааны сайтууд гадна ихэнх хэрэглэгчид онлайн худалдаагаар хэрэгцээ хангах болсонтой холбоотой.

Be the first to comment

Leave a Reply