ШТС-д кредит картын мэдээлэл хулгайлагч төхөөрөмж илрээд байна

Сүүлийн саруудад Виржиниа мужийн умард нутгийн хотуудад иргэдийн кредит картны мэдээлэл хулгайлах халдлага эрс ихсээд байгааг сэрэмжлүүлж байна. 
Худалдан авалт хийж буй кредит картны мэдээллийг хулгайлж дамжуулах зориулалт бүхий “skimmer” хэмээх бичил чипүүдийг ихэнх тохиолдолд шатахуун түгээх станцуудын түгээгүүрт байршуулж байгаа юм. Өнгөрсөн зунаас хойш мөрдөн байцаагчид 8 шатахуун түгээх станцад байршуулсан ийм бичил төхөөрөмж илрүүлээд байгаа бөгөөд хамгийн сүүлд Александриа хотын “Richmond Highway” дээрх “Wal-Mart” -с ийм төхөөрөмж илрүүлэн хураажээ.
Одоогийн байдлаар дараах байршлуудад буй ШТС-уудаас ийм төхөөрөмж илрээд байна.

Exxon, 5211 Ox Road, Fairfax – 06 сарын 08-нд илэрсэн
Exxon, 6330 Multiplex Drive, Centreville – 07 сарын 22-нд илэрсэн
Exxon, 8021 Leesburg Pike, Vienna – 08 сарын 08-нд илэрсэн
Exxon, 801 Dolley Madison Boulevard, McLean – 08 сарын 10-нд илэрсэн
Exxon, 3403 Holly Avenue, Annandale – 08 сарын 31-нд илэрсэн
Exxon, 6948 South Kings Highway, near Alexandria – 09 сарын 16-нд илэрсэн
Gulf Oil, 8689 Richmond Highway, near Alexandria – 09 сарын 27-нд илэрсэн
Wal-Mart, 6303 Richmond Highway, near Alexandria – 10 сарын 18-нд тус тус илэрсэн байна.
Одоогоор энэ хэргийн эздийг хараахан илрүүлээгүй байгаа бөгөөд гэмт этгээдүүд ихэвчлэн дээр үеийн кредит карт уншигчид төхөөрөмжийг суурилуулж байгаа ажээ.
Тиймээс fairfax хотын цагдаагийн газраас дээрх байршлуудад үйлчлүүлсэн иргэд кредит картын гүйлгээгээ нягталж үзэхийг анхааруулж байгаа бөгөөд хэрэв ямар нэгэн сэжигтэй гүйлгээ хийгдсэн сэжиг илэрвэл Fairfax Crime Solvers-т 866-411-TIPS (8477) тоот утсаар холбогдохыг зөвлөж байна.
Гэмт этгээдүүд хулгайлсан картын мэдээлэл ашиглаж иргэдийн данснаас бэлэн мөнгө авах, үнэтэй худалдан авалт хийхэд ашиглаж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply