Метроны ‘SmartTrip’ карт хэрэглэгчид анхаарал хандуулна уу

Вашингтон ДС хот орчмын тээврийн газраас (WMATA) метро, метро автобус (Metrobus)- ны хэрэглэгчдэд хандаж дараах анхааруулга мэдээ гаргажээ.
Тус газраас зорчигчдод хандаж метроны төлбөр тооцооны системд хийсэн шинэчлэлийн дүнд метро болон Metrobus автобусаар зорчиход ашигладаг SmartTrip цахим картаар хасах баланстай зорчих боломжгүй болж байгааг урьдчилан анхааруулжээ. Шинэ журам ирэх Даваа гарагт буюу 01 сарын 08-с хэрэгжиж эхлэх бөгөөд тухайн өдрөөс эхлэн картдаа хасах баланстай зорчигч метро болон автобусаар зорчих боломжгүй болж байна.

Одоо хэрэгжиж буй системд зорчигчийн SmartTrip цахим карт хасах баланстай болсон ч картаа дахин цэнэглэх хүртэл метро, автобусаар зорчих боломжтой байгаа юм.
Тиймээс зорчигчид метро руу орохоос өмнө цахим картаа цэнэглэхийг анхааруулж байна. Хэрэв зорчигч метроны орц дээр цахим картын үлдэгдэл хүрэлцэхгүй бол орцын хаалга нээгдэхгүй бөгөөд тухайн зорчигчийг карт цэнэглэх Exitfare машин руу гаргах юм. Дашрамд дурьдахад цахим карт цэнэглэгч Exitfare машин зөвхөн цаасан болон зоосон мөнгөөр картаа цэнэглэх боломжтой. Харин Metrobus автобусад зорчигчийн картын үлдэгдэл хүрэлцэхгүй бол карт уншигч машин дохио дуугарч мэдэгдэх бөгөөд зорчигч автобусны төлбөрийг мөнгөөр төлөх шаардлагатай.

SmartTrip карт цэнэглэх ажлыг хөнгөвчлөх, карт цэнэглэхээ мартах зэрэг эрсдлээс үүдэж цаг алдах эрсдлийг бодолцож зорчигчдийг SmarTrip данс нээх, улмаар цахим картаа автоматаар цэнэглэх (Auto Reload) тохиргоо хийж заншихыг зөвлөж байгаа юм. Энэ тохиргоог хийснээр таны SmartTrip картын үлдэгдэл 10$-с доош орсон үед хэрэглэгчийн кредит картаас автоматаар цэнэглэгддэг онцлогтой. Данс нээх, автомат цэнэглэх үйлчилгээний дэлгэрэнгүйг энд үзнэ үү. wmata.com/autoreload.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*