St. Patrick’s Day өдрөөр Lyft үнэгүй үйлчилнэ

Ирэх амралтын өдрүүдэд тэмдэглэх St. Patrick’s Day (Гэгээн Патрик)-ийн өдрөөр баяр тэмдэглээд гэртээ аюул осолгүй харих унаа хайж байгаа иргэдэд үнэгүй Lyft үйлчилэх гэнэ.

Энэ хөтөлбөрийг ашгийн бус ‘Washington Regional Alcohol Program’ (WRAP) спонсорлож байгаа бөгөөд 03 сарын 17-ны үдээс хойш 4 цагаас 3 сарын 18-ны өглөөний 4 цагийн хооронд архи согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд энэ хөтөлбөрт хамрагдаж гэртээ аюул осолгүй харих боломж олгож байгаа ажээ.

Дээрх хугацаанд (21) насанд хүрсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн иргэд Lyft апп-г суулгаж, ‘Promo’ код хэсэгт www.SoberRide.com сайтад зарлах кодыг оруулснаар $15 хүртэл зайд үнэгүй үйлчлүүлэх юм. Lyft үнэгүй ашиглах кодыг тус сайтад 3 сарын 17-ны Бямба гарагийн үдээс хойш 2 цагт зарлах тухай тус байгууллагын хэвлэлийн мэдээнд дурьджээ.

Тус (WRAP) байгууллага өнгөрсөн жил мөн Lyft компанитай хамтарч ийм төрлийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд тухайн үед 460 хүн энэ боломжийг ашиглажээ.

Дашрамд дурьдахад Гэгээн Патрикийн өдрийн орой зам тээврийн ослоор амь үрэгдэн тохиолдолд хамгийн ихээр (69 орчим хувь) бүртгэгддэг байна.

Be the first to comment

Leave a Reply