Виржиниа мужийн Захирагч онц байдал зарлаад байна

Жилийн өмнө болсон хэт үндэсэрхэг үзэлтэн цагаан арьстануудын гэх цуст жагсаалын ой болж буйтай холбогдуулж Виржиниа мужийн амбан захирагч Ralph Northam болон Charlottesville хот онц байдал зарлаад байна.
Өнгөрсөн жил Charlottesville хотод үндэсэрхэг үзэлт цагаан арьстануудын хийсэн жагсаал иргэдийн хооронд мөргөлдөөн үүсч, улмаар эмх замбараагүй байдлын улмаас 1 эмэгтэй амь үрэгдэж олон хүн бэртэж гэмтсэн харамсалтай хэрэг гарсан билээ.

Тэгвэл энэ үйл явдлын 1 жилийн ой ирэх 08 сарын 12-нд болохтой холбогдож хэд хэдэн байгууллагаас жагсаал цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм. Тиймээс мужийн зүгээс Charlottesville хотод онц байдал зарлаж, энэ хугацаанд мужийн онцгой, шуурхай албаны бие бүрэлдэхүүн, Үндэсний Гвардыг (National Guard) бэлэн байдалд оруулж, шаардлагатай үед орон нутгийн хүчний байгууллагад туслалцаа дэмжлэг үзүүлэх үүрэг өгчээ.

Өчигдөр (Лхагва) үдээс хойш хийсэн хэвлэлийн хурлын үеэр Charlottesville хотын менежер Mike Murphy иргэдэд хандаж энэ тухай мэдэгдээд онц байдлын үед хотод олон тооны цагдаа хүчний байгууллагын бие бүрэлдэхүүн ажиллаж, тодорхой зам талбай хаах, зарим бүсийн автын зогсоолуудад хязгаарлалт хийхээр төлөвлөж буйг зарласан байна.

Өнгөрсөн жилийн үйл ажиллагааг гардан зохион байгуулсан Jason Kessler гэгч Charlottesville хотод “Unite the Right 2” нэртэй цуглаан байгуулахаар шүүхэд гаргасан хүсэлтээ буцаан татаж, харин үүний оронд ирэх Ням гарагт Цагаан Ордны ойролцоо 400 хүний бүрэлдэхүүнтэй жагсаал хийхээр төлөвлөж байгаа ажээ.

Хүчний байгууллагын тооцоолж буйгаар үндэсэрхэг цагаан арьстануудын жагсаалт цуглааны үеэр үндэсэрхэг үзлийг эсэргүүцэгчдийн сөрөг жагсаал цуглаан мөн өрнөж болно гэж үзэж байгаа ажээ. Тиймээс Вашингтон ДС хотын цагдаагийн газраас болзошгүй мөргөлдөөн, эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлд бэлтгэл базааж байгаа гэнэ.

Мөн Виржиниа мужийн нийслэл Ричмонд хотод “Confederate” үзэл санаа, тухайн үеийн хөшөө дурсгалыг хамгаалахыг дэмждэг хоёр бүлэглэл жагсаал цуглаан хийхээр төлөвлөж байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*