DACA хөтөлбөрийг цуцлах Ерөнхийлөгчийн хүсэлтийг Дээд шүүх хүлээж авсангүй.

Өнөөдөр (Даваа) АНУ-н Дээд шүүх Ерөнхийлөгч Трампийн Засаг захиргаанаас цагаачлалын DACA хөтөлбөрийн талаар гаргасан давж заалдсан хүсэлтийг татгалзжээ.
Ерөнхийлөгч Доналт Трамп олон зуун мянган бичиг баримтгүй залуучуудыг албадан гаргахаас хамгаалдаг DACA хөтөлбөрийг 03 сарын 05-р тасалбар болгохоор зарлиг гаргаад байсан билээ. Харин шүүхээс Ерөнхийлөгчийн энэ зарлигт хориг тавьж, DACA хөтөлбөрийг сунгах өргөдлийг тодорхой бус хугацаагаар үргэлжлүүлэх шийдвэрийг ийнхүү цагаан ордон Дээд Шүүүхэд давж заалдаад байсан юм. Журам ёсоор Цагаан Ордон Сан Франциско дахь Холбооны Давж заалдах шатны шүүхэд хандаж байсан ч энэ шатыг алгасч шууд Дээд Шүүхэд гомдол гаргасан нь олны анхаарлыг татаж байсан юм.

Ийнхүү DACA хөтөлбөр цаашид тодорхойгүй хугацаагаар үргэлжлэх болж байна.

DACA хөтөлбөрийн хүрээнд АНУ-д хүүхэд ахуй цагтаа хууль бусаар нэвтэрч орсон, бичиг баримтгүй залуучуудыг албадан гаргахаас хамгаалж, түр оршин суух эрх олгодог бөгөөд энэ хөтөлбөрт 800 орчим мянган иргэдэд хамаардаг тооцоо бий.

Өнөөдрийн Дээд шүүхээс гаргасан шийдвэр Конгрес дахь улс төрийн хүчнүүдүүдийн зөвшилцөж буй цагаачлалын хуульд хэрхэн нөлөөлөх нь тодорхой бус байна. Өмнө нь Конгресийн Сенатын танхимд цагаачлалын багц хуулиар санал хураасан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй байгаа юм.

Дашрамд дурьдахад доод шатны шүүхийг алгасч Дээд шүүхэд гомдол гаргах тохиолдол ховор гардаг байна.

Be the first to comment

Leave a Reply