Сэжигтнийг баривчлахад SWAT баг дайчлагджээ

Арлингтон хотын SWAT хүч дуудлагаар ажиллав

Өнөөдөр үдээс хойш Арлингтоны Wilson Blvd-дагуу орших “Patrick Henry Apartments” орон сууцны цогцолборт Арлингтон болон Фейрфакс хотын цагдаа болон SWAT хүчнийхэн дуудлагаар ажиллаж ойр орчмын замуудыг хаасан үйл явдал өрнөсөн нь олон нийтийн анхаарлыг багаггүй татав.
Арлингтон Хотын цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснээр Фейрфакс хотын цагдаа нар 6172 Wilson Blvd хаягт байх тус барилгад нэгэн сэжигтнийг баривчлахаар очсон ч сэжигтэн цагдаа нарыг нэвтрүүлээгүйгээр барахгүй зэвсэглэсэн байж болзошгүй байсан тул Арлингтон хотын цагдаа болон SWAT багаар хүч нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.
Тус барилгын орчмын “Patrick Henry Drive” замыг цагдаагийн хуягласан машинаар бүрэн хааж, зэвсэглэсэн тусгай хүчнийхэн тухайн орчин эргүүл хийж байв.
Тус орон сууцны барилга хүн ам олон тул оршин суугчдын аюулгүй байдлыг хангах үүднээс ийнхүү “сүрийг” үзүүлсэн тухай цагдаагийн газар мэдээлжээ.
Өдрийн 12:30 орчимд эхэлсэн үйл явдал үдээс хойш 4:20 орчимд дуусч сэжигтнийг ямар нэгэн сөргөлдөөн үүсгэлгүйгээр баривчилсан тухай Арлингтон хотын цагдаагийн газар жиргэжээ.

Be the first to comment

Leave a Reply