Шведийн Стокгольм хот халдлагад өртлөө

Халдлагын улмаас 3 хүн амь үрэгдэж 8 хүн бэртэж гэмтээд байна

Шведийн Стокгольм хотод ачааны машин явган зорчигдыг мөргөж, наад зах нь 3 хүн амь үрэгдэж олон  тооны хүн шархдаж бэртээд байгаа тухай тус улсын хэвлэлүүд мэдээлж байна. 

Хэвлэлийн мэдээнд дурьдсанаар  тус хотын Åhlens хэмээх худалдааны төвийн хаалга руу ачааны машин мөргөж орсон бөгөөд тухайн халдлагадд ашигласан ачааны машиныг эзэмшдэг Spendrups компанийн мэдээнд тус ачааны машиныг тухайн өдрийн өглөө  хулгайд алдсан тухай мэдээлжээ. Энэ нь халдлага террорист сэдэлтэй гэсэн таамгийг төрүүлж байгаа юм. Тиймээс ч тус улсын Ерөнхий сайд Stefan Lofven болсон үйл явдлыг террорист халдлага гэж мэдэгдээд байна.

 

Одоогийн байдлаар халдлагын улмаас 3 хүн амь үрэгдэж, 8 хүн эмнэлэгт хүргэгдээд байгаа бол халдлага үйлдсэн байж болох 1 хүнийг баривчлан саатуулаад байгаа тухай эх сурвалжууд дурьджээ.

Be the first to comment

Leave a Reply