Хичээлийн жил угтсан татваргүй худалдаа эхэллээ

Жил бүр АНУ-н ихэнх мужууд, тэдгээрийн дотор манай Виржиниа болон хөрш мужуудад хичээлийн хичээлийн татваргүй худалдаа явуулдаг уламжлалтай.
Энэ жилийн хичээлийн хэрэгслийн татваргүй худалдаа Өнөөдөр Баасан, Бямба, Ням гарагуудад болох гэж байна.
Өнөөдөр үдэд эхэлж Ням гарагийн үдийн 12 цаг хүртэл үргэлжлэх татваргүй худалааны үеэр жижиглэн худалдааны газруудаас хүүхдийн сургууль, хичээлтэй холбоотой эд зүйлс худалдан авсан тохиолдолд мужийн худалдааны татвараас чөлөөлөх юм.
Мөн энэ хугацаанд онлайнаар худалдан авсан хичээлийн хэрэгслийг мөн худалдааны татвараас чөлөөлөх ажээ.
Дараах бараанууд худалдааны татвараас чөлөөлөгдөх юм. Эдгээрт:
-Хичээлийн ихэнх хэрэгсэл: үзэг харандаа, дэвтэр, хайч, хавтас, цүнх гэх мэт 20$ болон түүнээс хямд үнэтэй бараанууд
-100$ болон түүнээс хямд үнэтэй гутал, хувцас
– 60$ болон түүнээс хямд үнэтэй зай, гар чийдэн, савласан ус, наалддаг тууз (скоч) галын хор, утас цэнэглэгч, утаа мэдрэгч, яаралтай тусламжийн иж бүртэл гэх мэт бараанууд
Мөн хичээлийн хэрэгслээс гадна эрчим хүчний хэмнэлттэй гэр ахуйн бараа, цахилгаан хэрэгслийг энэ хугацаанд худалдааны татвараас чөлөөлөх ажээ. Эдгээрт жишээлбэл:
– 350$ болон түүнээс хямд үнэтэй цахилгаан хөрөө, 60$ болон түүнээс хямд үнэтэй хөрөөний сэлбэг хэрэгсэл
– 1000$ болон түүнээс хямд үнэтэй Жижиг оврын цахилгаан үүсгүүр
– “Energy Star” шошго бүхий, 2500$ болн түүнээс доош үнэтэй аяга таваг угаагч, угаалгын машин, агааржуулагч, таазны сэнс, гэрлийн шил, агаар чийгшүүлэгч, хөргөгч
– 2500$ болн түүнээс доош үнэтэй “WaterSense” баталгаа бүхий ариун цэврийн өрөө, ваннын өрөөний тоноглол, болон зүлэг усалгааны тоног төхөөрөмжүүд багтаж байна.

Be the first to comment

Leave a Reply