Шинэ бага сургуулийн төсөл батлагдлаа.

Арлингтон Хотын Удирдах Зөвлөлийн хурлаар шинээр баригдах Thomas Jefferson Elementary бага сургуулийн барилгын зураг төслийг баталлаа.Одоогийн Thomas Jefferson Middle сургуулийн зэргэлдээ баригдах тус бага сургуулийн барилгын ажил 2017 оны 07 сар орчимд эхэлж 2019-2020 оны хичээлийн жилээр нээлтээ хийхээр төлөвлөж байгаа ажээ.Шинэ бага сургуулийн бүтээн байгуулалт 59 сая доллараар хэрэгжих бөгөөд шинэ сургууль 750 хүүхдийн орон тоотой байхаар төлөвлөсөн байна.

Мөн бүтээн байгуулалтын хүрээнд бага болон дунд сургуулиудын хэрэгцээг хангах далд автомашины зогсоол барихаар, үүнд хотын захиргаанаас нэмэлт хөрөнгө зарцуулахаар болж байгаа юм.
Шинэ сургууль ашиглалтад орсноос “Patrick Henry” сургуулийн зарим сурагчдыг шинэ сургуульд шилжүүлж, “Drew Model” сургуульд хичээлэж буй Montessori хөтөлбөрийн ангиудыг “Patrick Henry” сургуульд шилжүүлэхээр төлөлвлөж байгаа ажээ.Ингэснээр орон тооны нөөц шавхагдаад буй “Drew Model” сургуульд шинээр анги танхим нэмэгдэх боломж бүрдэх юм.
Анх 2014 онд хотын удирдах зөвлөлөөр дэмжигдсэн энэхүү шинэ сургуулийн барилгын төсөл багагаггүй эсэргүүцэлтай тулгарч, олон талуудын байнгын хэлэлцүүлэг хийсний эцэст ийнхүү хэрэгжихээр болж байна.

Be the first to comment

Leave a Reply