Канадын Торонто хотод зэвсэгт халдлагын улмаас 2 хүн амь үрэгджээ

Канадын Торонто хотод буутай этгээд иргэд рүү гал нээсний улмаас 14 хүн шархдаж, одоогийн байдлаар 2 хүний амь үрэгдээд байна.Хэрэг Ням гарагийн (урьд шөнө) орой болсон бөгөөд сэжигтэн гудамжаар алхаж байх явцдаа гар буугаар ресторан, зоогийн газарт үйлчлүүлж байсан хүмүүс рүү гал нээжээ. Сэжигтэн цагдаа нартай буудалцах үеэр амь алагджээ.Сэжигтэн 29 настай хүн байсан гэхээс өөр мэдээлэл олон нийтэд зарлаагүй бөгөөд аллага алан хядах сэдэлтэй байсныг үгүйсгэхгүй байна.
Эмнэлэгт хүргэгдсэн шархдаж бэртгэмтсэн хүмүүсийн 5 хүний биеийн байдал онц хүнд байдалтай эмчлүүлж байгаа ажээ.

Хэргийн газарт байсан гэрчийн хийсэн бичлэгт хар хувцас, хар малгайтай хүн Торонто хотын Greektown гудамжаар яаруу, хурдан алхаж явах явцдаа замын хажуугийн ресторан руу гал нээж байгаа нь бичлэлт үлдсэн байна. Улмаар сэжигтэн дуудлагаар ирсэн цагдаа нарын өмнөөс гал нээж, цагдаа нарын суманд өртөж алагдсан тухай хотын эрх баригчид мэдээлжээ.

Олон нийтэд чиглэсэн энэхүү аллага нь Торонто хотод сүүлийн 3 сарын дотор гарч буй 2 дахь хэрэг бөгөөд 3 сарын өмнө алан хядагч гудамжаар зорчиж байсан явган зорчигчид руу машинаар дайрсны улмаас 10 хүний аминд хүрсэн аймшигт аллага гарсан билээ. Хэргийг Alek Minassian гэгч үйлдсэн бөгөөд хэрэг үйлдсэн сэдэл зорилгыг Канадын эрх баригчид одоог хүртэл албан ёсоор зарлаагүй байна.

Be the first to comment

Leave a Reply