Тоёото компани 1 сая Prius машинаа буцаан татаж засварлана

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани өнөөдөр мэдэгдэл гаргаж, тус компанийн  Prius, Prius plug-in hybrid болон C-HR SUV төрлийн машинуудын цахилгааны системд яаралтай засвар хийх шаардлагатайг зарлаад байна.

2015 оны 06 сараас 2018 оны 05 сарын хооронд борлуулагдсан дээрх төрлийн 1 сая орчим автомашиныг буцаан татаж үнэ төлбөргүй засварлах ажээ. Эдгээр машинуудын тэн хагас нь Японы зах зээлд борлуулагдсан бол АНУ-ын зах зээлд 200,000 орчим, үлдсэн хувь нь Европын болон бусад орны зах зээлд борлуулагджээ.

Тоёота компаниас гаргасан албан ёсны тайлбарт “… эдгээр төрлийн автомашинуудын цахилгааны системыг холбосон холболтууд цаг хугацааны явцад элэгдэлд орсноос халалт үүсэх, их халсан нөхцөлд гал гарах хүртэл ” эрсдэлтэй гэж үзжээ.

Одоогоор энэ төрлийн үйлдвэрийн согогын улмаас осол гэмтэл гарсан эсэх талаар тус компани мэдээлээгүй байгаа юм. Тус компаниас дээр нэр заасан автомашинуудын эздэд мэдэгдэл хүргүүлж, тоёота компаний салбаруудад үнэ төлбөргүй цахилгааны системийг засварлах юм.

Тоёота компани Prius загварын машинаа буцаан татаж буй тохиолдол энэ анхных нь биш юм. 2016 онд Тоёото компани ослын дэр, зогсоолын тормозны асуудлаас үүдэж 1.7 сая Prius машинаа буцаан татаж засварлаж байжээ. Мөн Takata компанид үйлдвэрлэсэн ослын дэрний асуудлаас үүдэж 20 орчим сая автомашинаа буцаан татаж засварлаж байгаа билээ.

Be the first to comment

Leave a Reply