Шүүгчийн хоригийг цуцлах хүсэлтийг хүлээж авсангүй

Өнөөдөр Холбооны давж заалдах шатны шүүх Хууль ЗҮйн яамны нэхэмжлэлтэй, зарим орны иргэдийг АНУ-н хилээр оруулахыг хорьсон Ерөнхийлөгч Трампийн зарлигт хориг тавьсан холбооны шүүгчийн түр хоригийг цуцлуулах хүсэлтийг хэлэлцэж шүүгчийн хоригийг хэвээр үлдээлээ.
Холбооны улсын хэмжээгээр дүрвэгч хүлээн авах хөтөлбөрийг 120 хоногоор, Сири улсын иргэдийг хугацаагүйгээр, нэр бүхий 7 орны иргэдийг 90 хоногийн хугацаагаар хорих Ерөнхийлөгчийн зарлигт Холбооны шүүгч хориг тавиад байсан билээ. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг эсэргүүцэж, улмаар шүүгчийн шийдвэрийг цуцалаж, зарлигийг буцаан сэргээхээр давж залдах шатны шүүхэд хандаад байсан юм.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонтой холбогдуулж Хууль Зүйн яам өнөөдөр орой мэдэгдэл хийнэ гэсэн таамагтай байна.
Нэгэнт давж заалдах шатны шүүх Ерөнхийлөгчийн нэхэмжлэлийг буцаасан нь эрх зүйн маргаан цаашид дээд шүүх хүртэл үргэлжлэх нь тодорхой боллоо.
Ерөнхийлөгчийн дээрх шийдвэр нь дотоодын аюулгүй байдлыг хангахтай холбоотой бөгөөд үндэсний аюулгүй байдлыг хангахын тулд хилээр нэвтрэх цагаачдад хяналт тавих эрх Ерөнхийлөгчид бий гэсэн тайлбарыг Цагаан ордон өгч байгаа юм.
Лалын шашинтай орнуудад тавьсан хоригийн хүрээнд нийт 60 000 орчим виз хүчингүйд тооцоод байсан бөгөөд одоо нэр бүхий 7 орны иргэд ердийн журмаар визэр АНУ-д орж ирэх боломж эргэж нээгдээд байгаа юм. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгчийн зарлигийг буцаан сэргээхээс өмнө өрсөж АНУ-н хил давахаар олон мянган иргэд онгоцны тийз захиал эхэлсэн тухай мэдээлж байгаа юм.
Мөн зарлигтай холбоотой хэд хэдэн эрх зүйн нэхэмжлэл шүүхийн шатанд байгаа бол АНУ-д болон гадаад орнуудад эсэргүүцлийн жагсаал одоог хүртэл үргэлжилж байна.

Be the first to comment

Leave a Reply