ШУУРХАЙ МЭДЭЭ: ТРАМП- КИМ НАРЫН УУЛЗАЛТ СИНГАПУР ХОТОД БОЛНО.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналт Трамп дэлхий нийтийн удтал хүлээсэн асуултад өнөөдөр өглөө хариу өглөө.

АНУ-Умард Солонгос улсуудын дээд хэмжээний уулзалт ирэх 06 дугаар сарын 12-нд Сингапур хотод болох  тухай Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твитер хаягт мэдэгджээ.


Дашрамд дурьдахад өчигдөр манай сайтад мэдээлж байсанчлан Умард Солонгост жил гаруй хугацаагаар хоригдоод байсан АНУ-н 3 иргэн урьд шөнө цэргийн Andrews агаарын баазад газардаж, тэднийг Ерөнхийлөгч Трамп өөрийн биеэр угтаж авсан юм.  Умард Солонгосын энэ алхмыг тус улс нь АНУ-тай яриа хэлэлцээр хийх хүсэл эрмэлзэлтэй байгааг илэрхийлсэн нааштай алхам болсон тухай Ерөнхийлөгч Трамп хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр цохон дурьдаж байсан юм.

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*