Трамп-Кимийн уулзах байршилд Монгол, Сингапур орнуудын аль нэгийг сонгохоор болжээ

Ирэх 6 сард болох Доналт Трамп, Ким Жон Ун нарын уулзалт болох байршилд Сингапур Монгол орнуудын аль нэгийг сонгохоор болжээ.

Энэ тухай хоёр орны дээгүүр албаны төлөөллүүд SBC News агентлагт мэдээлжээ. Мөн Ерөнхийлөгч Трамп өчигдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа уулзалт болох байршил сонгох ажил 2 орны хүрээнд хумигдаад байгаа тухай ярьсан юм.

Мөн Монголын зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Чингис хаан буудалд АНУ-н цэргийн онгоц газардсан нь энэ таамгийг улам бататгаж байгаа юм.


Баасан гарагт хоёр Солонгосын тэрүүнүүд дээд хэмжээний уулзалт амжилттай өндөрлөж, уулзалтаас төрийн тэргүүнүүд Солонгосын хойгт энх тайван тогтоох, улмаар цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлуудад нэгдсэн байр сууриа илэрхийлсэн.

Уулзалтын дараа Ерөнхийлөгч Трамп Ө.Солонгосын Ерөнхийлөгч Мүүнтэй утсаар удтал ярьсан тухай жиргэжээ.


 

 

Be the first to comment

Leave a Reply