UBER Компаний жолооч нарын хувийн мэдээлэл алдагдсан нь тодорхой боллоо

Өнгөрсөн жилүүдэд багагаггүй асуудалд өртөөд буй Uber компани өчигдөр дахин олны анхаарлын төвд таагүй мэдээ дагуулсаар орж ирлээ. Өчигдөр тус компанийн шинэ захирал Dara Khosrowshahi хакерууд 57 сая орчим Uber компаний жолоочид болон харилцагчдын хувийн мэдээлэл хакеруудын гарт орсныг хүлээн зөвшөөрчээ. 2016 оны сүүлээр одоогоор мэдэгдэж буй 2 хакер тус компанийн 57 сая харилцагчийн утасны дугаар, имэйл хаяг, нэр овог зэрэг хувийн мэдээллийг хулгайлжээ. Тэдгээр алдагдсан мэдээлэлд наад зах нь 600 000 орчим жолоочийн жолооны үнэмлэхийн дугаар алдагдаад байна.

Компаний захирлын өгүүлснээр хакерууд GitHub данс ашгиглан Amazon-ийн серверт байрласан Uber компаний дата санд нэвтэрч дөнгөжээ. Харилцагчдын хувийн мэдээлэл алдагдсан энэ дуулианаас гадна Uber Компани энэ явдлыг хууль хяналтын байгууллагад мэдэгдэхийн оронд хакеруудад 100 000 доллар өгч, асуудлыг хав дарж өнгөрүүлсэн байжээ. Хэдийгээр хууль хяналтын байгууллага компаниудад хандаж хакеруудын шаардсан мөнгийг өгөхгүй байх, асуудлыг нэн даруй холбогдох байгууллагад мэдээлэхийг анхааруулдаг ч Uber хакеруудтай тохиролцох аргыг сонгосон бөгөөд хакерууд хулгайлсан мэдээллээ бүрэн устгасан гэдэг нотолгоог авсны үндсэн дээр тэдэндд мөнгө төлсөн гэж тус компани мэдэгдээд байна.

Uber компаний энэ үйлдэл тус компаний төв байршдаг Калифорниа муж болон холбооны улсын хэмжээнд хуулийн хариуцлага яригдаж болзошгүйг учир мэдэх хүмүүс өгүүлж байгаа юм.

Дашрамд өгүүлэхэд энэ нь тус компаниас жолооч нарын хувийн мэдээлэл алдагдсан анхны тохиолдол биш бөгөөд 2014 онд мөн 100 орчим мянган жолооч нарын хувийн мэдээлэл алдагдаж байжээ.

Be the first to comment

Leave a Reply