Uber, Lyft жолооч нар өнөөдөр ажил хаяна

Uber компани энэ долоо хоногт IPO зарлаж, олон нийтийн компани болох гэж байгаатай зэрэгцэн АНУ-н 10 орчим хотод Uber, Lyft компаний жолооч нар 24 цагийн ажил хаялт зарлаж байна.

Лос Анжелес хотод үйл ажиллага явуулдаг Rideshare Drivers United, болон New York Taxi Workers Alliance Холбооноос энэ ажил хаялтыг санаачилж байгаа бөгөөд эдгээр компаниудын ажлын голыг гүйцэтгэдэг жолооч нар өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадахгүй байхад компаний удирдлагууд асар их ашиг олж, улмаар хувьцааны арилжаанаас олон тэрбум долларын ашиг олох гэж байгаа нь шударга бус гэж үзэж байгаагаа илэрийлээд байна. Мөн жолооч нар хэрэглэгчдийг ажил хаялтад нэгдэж 24 цагийн турш Uber, Lyft аппуудаа ашигдахгүй байхыг уриалжээ.

Дашрамд дурьдахад Lyft компани саяхан IPO хийж, олон нийтийн компани болоод байгаа бөгөөд өнөөдрийн ханшаар тус компаний хувьцаа 59 орчим долларын ханштай арилжаалагдаж байна.

Тэгвэл Lyft компаний гол өрсөлдөгч Uber компани энэ Баасан гарагт албан ёсоор хувьцаагаа арилжиж эхлэх бөгөөд магадгүй АНУ-н түүхэнд бичигдэх томоохон IPO-н нэг болно гэсэн таамагтай байгаа билээ. Нэгж хувьцааны үнэ 44-50$ байх бөгөөд олон нийтийн компани болсноор тус компанийн үнэлгээ 91 орчим тэрбум долларт хүрэхээр байгаа нь АНУ-н хөрөнгийн биржид гарсан хамгийн том 3 компаний жагсаалтад орох юм.

Харин энэхүү аварга компаний гол ажлыг нугалж буй жолооч нар IPO-с ямар ашиг хүртэх вэ?
Тус компаний хөрөнгийн биржид бүртгүүлсэн баримтад Uber компаний зарим жолооч нарт нэг удаагийн бонус олгох бөгөөд энэ бонус мөнгөөр тус компанийн хувьцааг анхны үнээр худалдан авч болох боломж олгоно гэжээ.

Тус компаниас бонус авах жолооч нь 2019 оны 4 сарын 7-с өмнө наад зах нь 2500 удаагийн үйлчилгээ үзүүлсэн байх, эдгээрээс 2019 онд доод тал нь 1 удаа үйлчилгээнд гарсан байх гэж заажээ. Энэ жишгээр тооцоход 2500 удаа үйлчилгээнд гарсан жолооч 100$, харин 40,000 хүртэл үйлчилгээнд гарсан жолооч $40,000 хүртэл бонус олгохоор байгаа гэнэ. Тус компани нийт хувьцааныхаа 3 хувь буюу 5.4 сая ширхэг хувьцааг жолооч нартаа борлуулах бөгөөд жолооч нарт борлуулж илүү гарсан хэсгийг олон нийтэд боруулах гэнэ.

Хэдийгээр Uber компаний цар хүрээ дэлхий даяар тэлж, үнэлгээ нь байнга өсөн нэмэгдэж байгаа ч тус компани анх байгуулагдсан цагаас хойш байнга алдагдалтай ажиллаж байгаа ажээ. Өнгөрсөн жилийн тайланд тус компани 1 үйлчилгээ тутамд 58 центийн алдагдал хүлээж байгаа тооцоо гарсан байна.

Тиймээс хөрөнгө оруулагчид эдгээр компаниудыг жолооч нарт олгож буй мөнгийг багасгах, урамшуулал олгохоо зогсоох, улмаар жолоочгүй технлогид нэн даруй шилжихийг шахаж байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply