Uber Мэрилэнд мужаас гарч магадгүй

Хүн тээврийн үйлчилгээний Uber компани Мэрилэнд мужийн удирдлагатай тохиролцоонд хүрч чадахгүй бол тус мужид үйл ажиллагаагаа зогсооно гэдгээ мэдэгдлээ.
Тус компани ийнхүү “сүрдүүлэх” болсон шалтгаан нь Мэрилэнд мужийн эрх баригчид Uber, Lyft гэх мэт хүн тээврийн компаниуд уламжлалт такси компаниудын нэг адил шинэ жолооч нарын хурууны хээ авах журамд шилжихээр завдаж байгаа ажээ.
Харин Uber компани одоогийн шинэ жолооч элсүүлэх үед хийж буй жолоочийн түүхийг шалгах арга хангалттай бөгөөд хурууны хээ авах шаардлага нэмэгдвэл шинээр жолооч авах ажлыг удаашруулна гэж тайлбарлаж байгаа юм.
Энэ хэргээр олон нийт, талуудын тайлбар, саналыг авах ажил өнөөдөр эхэлж байгаа бөгөөд эцсийн шийдвэр 12 сарын дунд үед гарах төлөвтэй байна.
Өнөөдөр Uber компани Балтимор хотод эсэргүүцлийн арга хэмжээ зохиож, мужийн удирдлага энэхүү онц шаардлагаггүй шаардлагыг журамд тусгахгүй байхыг анхааруулжээ. хэрэв тус муж энэ саналыг хэвээр баталвал Uber Мэрилэнд мужийг орхино гэж мэдэгдээд байна. Одоогоор Lyft компани энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байна.

Be the first to comment

Leave a Reply