Трампийн засаг захиргаа тариаланчдад 12 тэрбум тусламж үзүүлнэ

АНУ-Хятад улсуудын хооронд үүсээд буй ширүүн худалдааны “дайны” шууд хохирогчид нь АНУ-н газар тариалан эрхлэгчид болоод байгаа билээ. Хоёр орны хооронд сүүлийн үед эрс ширүүсээд худалдааны үл ойлголцлын улмаас гаалийн татварын хэмжээ эрс өсч, улмаар АНУ Хятадын эсрэг дахин 500 хүртэл тэрбум доллартай тэнцэх гаалийн татвар ногдуулахаар яригдаж байгаа юм.

АНУ-н газар тариалан эрхлэгчид, тэр тусмаа бүтээгдэхүүнээ Хятад улс руу голлон гаргадаг шар буурцгийн шош үйлдвэрлэгчид худалдааны дайны гол хохиргчид болж байгаа тухай хэвлэлүүдэд мэдээлж байгаа юм.

Түүнчлэн өчигдөр АНУ-н Ерөнхийлөгч Трамп газар тариалан эрхэлгчидтэй хийсэн уулзалтын үеэр “…худалдааны дайнд АНУ ялах нь гарцаагүй бөгөөд та бүхэн бага зэрэг тэвчээртэй хүлээх хэрэгтэй, эцсийн эцэст үр ашгийг нь та нар л хүртэх болно…” гэсэн утгатай мэдэгдэл хийгээд байсан юм.

Тэгвэл өнөөдөр Цагаан ордон АНУ-н засгийн газраас газар тариалан эрхлэгчдэд Хятадын гаалийн татварын нэмэгдлээс хүлээж буй алдагдлыг нөхөн олгоход 12 орчим тэрбум ам.доллар зарцуулахаар бэлдэж байгааг зарлаад байна. Энэ тухай ХАА, Газар Тариалан эрхэлсэн Нарийн бичгийн дарга Sonny Perdue сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдээлсэн байна.

Засгийн газраас зарцуулах дээрх хөрөнгийг гурван төрлийн аргаар газар тариалан эрхэгчдэд түгээх ажээ. Эдгээрт шош, чихэр, улаан буудай, хөвөн, сүү цагаан идээ болон гахайн махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд шууд мөнгөн татаас олгох; эсвэл жимс, жимсний үр, самар болон зарим төрлийн мах, махан бүтээгдэхүүнүүдийг Засгийн газар шууд худалдаж авах, болон ХАА, газар тариалан эрхлэгчдэд шинэ экспортын зах зээл, гарц бий болгох зэрэг чиглэлүүдэд хөрөнгийг зарцуулахаар төлөвлөж байна.

Энэ тусламжийн хөрөнгийг одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй үйлдвэрлэгчдийн дэмжих сангийн хөрөнгөөс гаргах боломжтой тул Конгресын зөвшөөрөл хэрэггүй гэж үзэж байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply