Цагаачлалын Алба гарын үсгийн шинэ журам мөрдөж эхэлнэ

АНУ-н Иргэншил Цагаачлал Алба (U.S. Citizenship and Immigration Services (USCIS)-с цагаачлалын албанд өргөдөл гаргаж буй иргэдэд гарын үсгийн шинэ журам мөрдүүлэх болсон тухай зарлаад байна.
2018 оны 02 сарын 15-нд гарсан Policy Memorandum-д зааснаар шинэ журам 2018 оны 03 сарын 18-с хэрэгжиж эхлэх бөгөөд өргөдөл гаргагч нь өргөдлийн маягтад зөвхөн өөрийн хүчин төгөлдөр гарын үсгийн зурж Цагаачлалын Албанд мэдүүлэх ёстой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл өмнө нь гарын үсгийн баталгааг нотариатаар баталгаажуулж (Power of Attorney Signature) байсан журмыг цуцалж байгаа бөгөөд нотариатын гарын үсгийн баталгааг зөвхөн 14 нас хүрээгүй хүүхэд юм уу тодорхой төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ашиглаж болох ажээ.

Энэхүү өөрчлөлт нь нотариатын гэрчилсэн гарын үсгийн хэв хэлбэлзэл ихтэй байдаг явдлыг таслан зогсоох, улмаар цагаачлалын албадын онлайн бүртгэл хяналтыг сайжруулах үүднээс хийж буй цуврал арга хэмжээний нэг ажээ. Тиймээс өөрийн баталгаат гарын үсгээс өөр хэлбэрээр зурсан, үүний улмаас цагаачлалын албаны ажилтан гарын үсэг хуурамч байж болзошгүй гэж үзсэн нөхцөлд өргөдөл гаргагчийн өргөдлийг татгалзах хүртэл үндэслэл болох гэнэ. Мөн гарын үсгийг принтерээр хэвлэх, хувилах, тамган дардас ашиглахгүй байх ёстой бөгөөд, энэ тохиолдолд гарын үсэг зураагүй тооцохоор болж байгаа юм.

Журам хэрэгжиж эхлэхтэй холбогдож Цагаачлалын Албанаас гарын үсгийн шаардлагын тухай дэлгэрэнгүй тайлбар, зааварчилгааг удахгүй нийтэд танилцуулахаар бэлдэж байна.

Be the first to comment

Leave a Reply