Үр хөндөлтийн эмнэлгүүдийн талаарх журамд өөрчлөлт оруулна

2013 онд Виржиниа мужид үйл ажиллагаа явуулдаг үр хөндөлтийн клиникүүдийн шаардлагыг өндөрсгөх багц журам, хуулиуд батлагдсан билээ. Тус хуулиар үр хөндөлт эрхлэх клиникүүдэд стандарт өвчтөн хэвтүүлэн эмчлэх эрх бүхий эмнэлэгтэй адил барилгын стандарт тавьсан, мөн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж буй эмч нарын шаардлагыг өндөрсгөсөн тул эдгээр өөрчлөлтийг хийх чадваргүй олон жижиг клиник хаалгаа барихад хүрсэн юм.
БН-ын Захирагч Bob McDonnell-ийн үед гарсан энэ хуулийг мужийн эрх баригчид дахин сөхөж, өөрчлөлт оруулахаар шийджээ. Эдгээр багц журмууд, заалтуудад өөрчөлт оруулахаар Виржиниа мужийн Эрүүл Мэндийн Яамны Удирдах Зөвлөлийн хурал өнөөдөр болох гэж байна.
Одоогийн амбан захирагч, АН-н Terry McAuliffe-н томилсон Удирдах Зөвлөлийн хурлаар үр хөндөлтийн клиникүүдэд тавьсан өндөр шаардлагыг цуцална гэсэн таамагтай байна.

Be the first to comment

Leave a Reply