Жирэмсэн эхчүүдэд зориулсан алсын зайн үйлчилгээ хэрэгжинэ

Виржиниа Төв Эмнэлэгийн амбулатор (Virginia Hospital Center’s Outpatient Clinic)-д бага орлоготой, даатгалгүй жирэмсэн эхчүүдэд зориулсан хөтөлбөрт зориулж 70,354 долларын бцуцаллтгүй тусламж олгожээ.Jennifer Bush-Lawson” Сангаас олгож буй дээрх буцалтгүй тусламжийн 64,354 долларын хөрөнгийг эрүүл мэндийн төвүүдэд төрөл бүрийн шалтгаанаар өөрийн биеэр хүрэлцэн ирэх боломжгүй жирэмсэн эхчүүдэд зайнаас теле-зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх хөтөлбөрт зарцуулах ажээ.

мөн 5,000 долларыг эхчүүдийн нийтийн унааны төлбөрт зарцуулах бол үлдэх 1,000 долларыг шинэ төрсөн нярайн эдлэл хэрэгцээнд зарцуулахаар төлөвлөсөн байна.

Дашрамд дурьдахад “Jennifer Bush-Lawson” Сан нь 2014 он харамсалтайгаар амь үрэгдсэн 3 хүүхдийн эх Jennifer Bush Lawson -ий дурсгалд зориулсан сан юм. Тус сангаас жил бүр зохион байгуулж буй “Jennifer Bush-Lawson 5K & Family Fun Day” арга хэмжээний бүртгэл үргэлжилж байгаа бөгөөд тус хөтөлбөрөөс хуримтлагдсан хөрөнгийг мөн Вирижниа Эмнэлэгийн амбулаторийн үйл ажиллагаанд хандивлах ажээ.

Be the first to comment

Leave a Reply