Виржиниа муж түрээсийн тусламж үзүүлж эхэллээ!

Виржиниа мужийн оршин суугч, COVID-19-ийн улмаас орлогогүй болж, байрны түрээс, моргэжийн төлбөр төлөх чадваргүй болж байрнаас хөөгдөх эрсдэлд орсон иргэдэд санхүүгийн тусламж үзүүлэхэд зориулж 50 сая доллар зарцуулахаар боллоо.

Virginia Rent and Mortgage Relief Program нэртэй энэ тусламжийн хүрээнд COVID-19-ийн нөхцөл байдлын улмаас байрны түрээсийн төлбөрөө төлөх чадваргүй иргэдийн  байрны түрээсийн төлбөрийг 4 сарын 1-с эхлэн төлөх нэг удаагийн санхүүгийн тусламж үзүүлэхээр болжээ.

Хэрэв  та тусламж үзүүлэх журамд заасан шаардлага хангаж байгаа бол энэ сангаас тусламж авахаар өнөөдөр 2020 оны 06 сарын 29-ны Даваа гарагаас эхлэн өргөдөл гаргах боломжтой боллоо.

Дараах линкээр орж, асуултад хариулж, тусламж авах шаардлага хангаж байгаа эсэхийг өөрөө шалгаж үзэж болно.

https://dmz1.dhcd.virginia.gov/RMRPEligibility/

Энэ хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж үзнэ үү.

 

Be the first to comment

Leave a Reply