7 хоног хаагдсан Washington Monument маргааш нээгдэнэ

“Washington Monument” буюу “Харандаан” хөшөө маргааш өглөө 9 цагаас олон нийтэд дахин нээгдэх тухай “National Park Service” мэдээлжээ.
Өнгөрсөн Ням гарагт тус хөшөөний доторх зорчигчдийн цахилгаан шат саатсаны улмаас үйл ажиллагааг хааж 7 хоног засвар хийсэн юм. Дашрамд дурьдахад Вашингтон цогцолбор хөшөөний үйл ажиллагаа, тэр тусам цахилгаан шатны үйл ажиллагаа байнга доголдох болоод байгаа тул цогцолборын тоноглолыг шинэчилж орчин үеийн техник технологиор шинэчлэх төслийн ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.

Be the first to comment

Leave a Reply