УБ-Дарханы замд ноцтой осол гарч, нэг хүн нас барж, долоон хүн хүнд бэртлээ.

УБ-Дарханы замд ноцтой осол гарч, нэг хүн нас барж, долоон хүн хүнд бэртлээ. Тодруулбал, Бороо гоулд алтны уурхайн давааны хажуугийн замд тоёота приус маркийн автомашин тоёота алфард маркийн автомашинтай мөргөлдөж, хоёр хүүхэд таван том хүн бэртэж, нэг хүн эмнэлгийн тусламж авч чадалгүй ослын газарт амиа алдлаа. Ослын газарт цагдаа, эмнэлгийн ажилчид шуурхай ажилласан.

Баяр наадам дөхсөн эдгээр өдрүүдэд хөдөө орон нутаг руу чиглэсэн иргэдийн урсгал их байгаа тул замын хөдөлгөөнд болгоомжтой, анхааралтай оролцон зорчихыг сэрэмжлүүлж байна.

Зарим эх сурвалжийнг мэдээлж буйгаар авторалли тэмцээнд оролцож буй Японы багийн арын албаны хүмүүс түрээсийн автомашинтай явж байгаад ийнхүү осолд оржээ. Тиймээс ч Улаабаатар хотоос нисдэг тэргээр ирж гэмтсэн Японы 2 иргэнийг авч явсан бол осолд бэртэж гэмтсэн Монгол  иргэдийг түргэнийг  тэргээр Дархан хотод хүргэсэн тухай мэдээлж байна.

Be the first to comment

Leave a Reply