Арлингтон хотын Боловсролын Газрын албадыг нүүлгэнэ

Арлингтон хотын Ерөнхий Боловсролын газрын харъяа албадууд ихэвчлэн 1426 N Quincy St, Arlington, VA 22207 хаяг дахь Төв оффист үйл ажиллагаа явуулж байгаа. Мөн зарим тасаг албад 2110 Washington Blvd дэхь Sequoia байранд нүүж төвлөрөөд байгаа юм.
Саяхан Хотын ЕБС-ийн Гүйцэтгэх Захирал Төв офист буй тасаг албадыг бүгдийг sequoia байранд төвлөрүүлэх шийдэлд хүрч, саналыг Удирдах Зөвлөлийн хуралд хэлэлцүүлэхээр илгээсэн байна. Саналыг маргааш Удирдах Зөвлөлд хүргүүлэх бөгөөд УЗ-ийн 12 сарын 01-ны хурлаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэх гэнэ.
Хэрэв Удирдах зөвлөл Гүйцэтгэх Захирлын саналг дэмжвэл Арлингтоны ЕБС-ийн захиргаа sequoia барилгын 3-4 давхрыг түрээслэн бүх тасаг албадыг төвлөрүүлэх бөгөөд одоогийн Төв Офис байрлаж буй барилгыг Ахлах сургуулийн зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.

Be the first to comment

Leave a Reply