Өнөөдөр (Лхагва) өглөө Конгресийн Бүгд Найрамдах Намын гишүүдийн зорчиж явсан галт тэрэг машинтай мөргөлдсөн осол гарлаа.
West Virginia-д болох ёстой байсан БН-уудын цугларалтад оролцохоор аялж явсан Amtrak компаний тусгай захиалгат (charter) галт тэрэг Виржиниа мужийн Charlottesville хот орчимд хог тээврийн ачааны машин мөргөж осолдсоны улмаас ачааны машинд явсан 2 хүний нэг нь амь үрэгдэж, нөгөө хүн нь хүнд гэмтсэн бол галт тэргэнд явсан 5-6 хүн хүнд хөнгөн бэртэл авчээ. Бэртэж гэмтсэн хүмүүсийн дотор конгресийн 2 гишүүн байсан ч тэд эмнэлэгт анхан шатны тусламж аваад гарсан тухай албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Тус галт тэргэнд Конгресийн Төлөөлөгчдийн Танхимын дарга Paul Ryan мөн байсан бөгөөд тэрээр гэмтэж бэртээгүй байна. Холбогдох байгууллагууд ослыг шалгах ажил ид үргэлжилж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.