Роналд Рейгэний нэрэмжит нисэх буудалд өргөтгөл барина

Вашингтон ДС хотын Роналд Рейгэний нэрэмжит нисэх буудалд нийт 1 тэрбум долларын өргөтгөл, их засварын ажил хийгдэх болжээ. Өргөтгөлийн ажлын хүрээнд зорчигчдыг шалган өнгөрүүлэх шинэ байгууламж, авто зам, гэрлэн дохион өргөтгөл, мөн шинээр онгоц хүлээн авах терминал баригдсанаар зорчигчид автобусаар онгоцонд хүрдэг байдал эцэс болох гэнэ.
Шинэ шалган нэвтрүүлэх барилгыг одоогийн метроны буудал болон буудлын терминалын барилга хоёрын дунд барих бөгөөд энэ ажлын суурь барихтай холбогдож замын зарим эгнээг 1 жилийн хугацаанд хязгаарлалт хийхээр болжээ.Тиймээс зорчигч буулгах, тосч авахаар ирж буй автомашины замын ачаалал ихэсч, хөдөлгөөний түгжрэл үүсэх нөхцөл үүснэ гэдгийг олон нийтэд анхааруулсан байна.
Тус нисэх буудлын өргөтгөлийг ажил 2020 оны намар бүрэн дууссан байхаар төлөвлөж байгаа юм. Нисэх буудлын өргөтгөл, шинэтгэлийн дезайныг дараах видеонд харуулсан байна.

 

Be the first to comment

Leave a Reply