Арлингтон хотын Crystal City-д шинээр түр номын сан нээхээр болж байна.
Өнгөрсөн Бямба гарагт хуралдсан Арлингтон хотын Удирдах Зөвлөлийн хурлаар Crystal City Shops- компанитай хийсэн тохиролцоо гэрээг баталснаар хотын захиргаа тус компанийн мэдэлд буй сул зайд номын сан нээгдэх нөхцөл бүрдэж байгаа юм.
Хотын захиргаа тус компанитай хийсэн тохиролцоогоор компанийн мэдэлд буй сул байранд түр номын сан нээж, хотын сангаас сар бүр 1900 долларыг байрны арчилгаа үйлчилгээнд зарцуулахаар болж байгаа бөгөөд харин байрны түрээсээс чөлөөлөгдөх ажээ. Түр номын санг ёсөн сар ажиллуулахаар тохиролцоод байна. Мөн хотын захиргаанаас номын сангийн байрыг засч тохижуулахад $113 000, өндөр хурдны интернэт суурилуулах зардалд 60 000 долларын санхүүжилт тус тус хийх юм.Эдгээр зардлууд нь хотын 2017 оны төсөвт суусан байгаа гэнэ.
Ийнрхүү Crystal City орчмын оршин суугчид 9 сарын турш номын сантай болж, номын санд суухын тулд хол явах шаардлагаггүй болж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.