Флорида мужийн шөнийн клубт дахин халдлага гарлаа

Урьд шөнө (12:30AM) Флорида шөнийн клубт дахин цуст халдлага гарч одоогийн байдлаар 2 хүн амь үрэгдэж наад зах нь 16 хүн хүнд хөнгөн шархдаад байна. өнөөдөр өглөөний байдлаар 4 хүн эмнэлэгэт байгаа бөгөөд 2 хүний бие эрчимт эмчилгээнд эмчлүүлж байна.
Club Blu нэртэй шөнийн цэнгээний газарт голдуу өсвөр насны хүүхдүүд цугласан байсан бөгөөд тус клуб хааж, эцэг эхчүүд хүүхдүүдээ авахаар цуглаж байх үед хэрэг гарчээ.
Хохирогч нар 12-27 насны иргэд байгаа бөгөөд хэрэг явдлыг үйлдэгч, хэргийн сэдэл зэрэг мэдээлэл учир битүүлэг байгаа юм.
Хэвлэлүүдэд тус клубт зэвсэгтэй хамгаалалтын ажилтан байсан тухай мэдээлж байна.
Ийнхүү тус мужийн Орлонда хотын шөнийн цэнгээнийн газарт Америкийн түүхэнд байгаагуй цуст аллага болж 50 хүний амь үрэгдсэнээс нэг сарын дараа дахиж төстэй хэрэг гарлаа.

Be the first to comment

Leave a Reply