Флорида мужийн “Fort Lauderdale” Нисэх буудалд 5 хүн амь үрэгдлээ

Өнөөдөр Флорида мужийн Fort Lauderdale нисэх буудлийн зорчигчид ачаа авах хэсэгт гэмт этгээд гал нээж, одоогийн байдлаар 5 хүн амь үрэгдэж, 8 хүн хүнд хөнгөн гэмтэл шархтай эмнэлэгт эмчлэгдэж байна.Тэдгээрийн хоёр нь шархны улмаас мэс засалд ороод байгаа тухай Broward County -ийн цагдаагийн мэдээнд дурьджээ.
Сэжигтэн Esteban Santiago гэгч байсан бөгөөд тэрээр сумтай бууг ачаанд өгсөн тээшиндээ хийсэн байсан бөгөөд гаальд ном журмын дагуу мэдүүлсэн байжээ. Тэрээр ачаа авсан даруйд ариун цэврийн өрөөнд орж улмаар буугаа авч гарч ирснээр танхимд байсан хүмүүс рүү гал нээжээ. Сэжигтэн цагдаа нарт бууж өгснөөр одоо Холбооны шоронд саатуулагдаж байгаа бөгөөд ирэх даваа гарагт шүүхийн өмнө анхны мэдүүлгээ өгч магадгүй тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Аласка мужид амьдардаг Santiago яагаад ийнхүү балмад авирлах болсон нь тодорхой бус байгаа ч тэрээр урьд нь Холбооны мөрдөх товчоонд ирж, хий зүйл сонсч байгаа тухай, мөн Исламын улс бүлэгт элсэхийг хэн нэгний дуу хоолой байнга ятгаж байгаа тухай мэдүүлж байжээ. Тухайн үед хууль сахиулах байгууллага түүнийг сэтгэцийн мэргэжлийн байгууллагад шилжүүлж байсан аж. Тэрээр бусдад гэм хор учруулах бодолгүй ч сэтгэцийн хувьд тайван бус байгаа тухай хууль сахиулах байгууллагад хандаж байсны дагуу Холбооны Мөрдөх товчоо түүнээс өөрөөс нь болон гэр бүлийн гишүүдтэй ярилцаж байсан нь одоо онцгой анхаарал татаж байгаа юм.
Сэжигтэн Esteban 2007 онд Пуртэ Рикод National Guard-д алба хааж эхэлсэн бөгөөд Иракт 10 сар орчим алба хааж байсан гэх ба хожим тэрээр цэргийн алба хаах чадваргүй гэж үзэж халагдаж байсан тухай мэдээлж байна.
Өнөөдрийн байдлаар энэ аллага алан хядах ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхойгүй бөгөөд сэжигтэн хэргийг ганцаар үйлдсэн гэж таамаглаж байна.

Be the first to comment

Leave a Reply