Цагаачлалын бус виз солих/ сунгах Form I-539 маягт шинэчлэгдлээ

АНУ-н Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS)-наас цагаачлалын бус визийн статус солих/ сунгах зориулалт бүхий “Form I-539, Application to Extend/Change Nonimmigrant Status” маягтын шинэ хувилбарыг гаргах тухай зарлажээ.

Тус маягтыг 2019 сарын 03 сарын 11-ны Бямба гарагаас эхлэн мөрдөж эхлэх бөгөөд шинэ загварын маягт Цагаачлалын албаны вэбсайтад тухайн өдөр байрших юм. Тиймээс дээр дурьдсан өдрөөс эхлэн зөвхөн Хэвлэсэн огноо: 02/04/2019 (маягтын зүүн доод буланд буй) гэсэн маягт хүчин төгөлдөр байх бөгөөд түүнээс өмнөх он сартай, тухайлбал өмнөх загвар болох 12/23/2016 гэсэн өргөдлийн маягт явуулсан нөхцөлд хүчингүйд тооцож, хянаж үзэхгүй буцаах тухай Цагаачлалын Албанаас анхааруулжээ.

Мөн I-539 маягтын хавсралт болох “Form I-539A, Supplemental Information for Application to Extend/Change Nonimmigrant Status” маягтыг ч шинэчилсэн загвараар тухайн өдрөөс хүчин төгөлдөр мөрдөж эхлэх юм.

Шинэчлэгдсэн I-539 маягтад дараах томоохон өөрчлөлтүүд орсон байна: Эдгээрт:

  • I-539 маягтад өргөдөл гаргагчийн дагалдагч бүр хавсралт I-539А маягтыг бөглөж, гарын үсэг зурсан байх шаардлагатай бөгөөд шинэ I-539А маягтыг мөн 03 сарын 11-ээс ашиглаж эхэлнэ. 14 болон түүнээс доош насны хүүхдийн маягтыг эцэг эх/ асран хамгаалагч гарын үсэг зурж болно.
  • Үндсэн өргөдөл гаргагч болон дагалдаж өргөдөл гаргагч тус бүр (
    A, G ангилал болон НАТО-н албан хаагчдаас бусад)
    хурууны хээ, зураг авах төлбөр 85$ төлөх ёстой.
  • Өргөдөл гаргагч болон дагалдан өргөдөл гаргагч тус бүрт өргөдлийн дугаар олгож (receipt number), өргөдөл гарагчдын наснаас үл хамаарч гарын хээ, болон зураг авахуулах үйлчигээний тов зарласан хуудас хүлээж авна.

I-539 болон I-539А өргөдлийн маягтуудад гарын үсэг дутуу, шаардлагатай өргөдлийн хураамж төлөөгүй нөхцөлд тухайн өргөдлийн хүчингүйд тооцож, буцаахыг АНУ-н Иргэншил, Цагаачлалын Албанаас анхааруулжээ.

Be the first to comment

Leave a Reply