Өнөөдөр Баасан Crystal City-д зарим зам хаана

Өнөөдрөөс эхлэн Баасан гараг бүрт (4 сарын 5, 12, 19, 25 ) Crystal City 5K бүх нийтийн гүйлт болохтой холбогдож дээрх өдрүүдэд Арлингтон хотын Цагдаагийн газраас дараах чиглэлийн замуудад оройн 6:15-8:15 цагуудын хооронд хязгаарлалт хийхээр болжээ. Эдгээрт:

  • Crystal Drive замыг хойд чиглэлд 26th Street-с 12th Street хүртэл (
    Crystal Drive өмнө чиглэлд чөлөөтэй зорчино)
  • Long Bridge Drive замыг хойд болон өмнө чиглэлд S. 6th, 10th, болон Ball Streets-тэй огтоцолох хэсгүүдэд.

Цаг үеийн байдлаас хамаарч дээр дурьдсанаас бусад замуудад мөн хязгаарлалт хийж болохыг цагдаагийн газраас анхааруулжээ.

Замын хөдөлгөөн хязгаарласан дээрх бүсүүдэд мөн автомашины зогсоолуудад хязгаарлалт хийх тул “No Parking” гэсэн түр тэмдэг бүхий газруудад автомашин байршуулахгүй байхыг анхаарлж байна. Түр тэмдэг зөрчиж автомашин журамлуулсан бол (703) 558-2222 тоот утсаар лавлана уу.

“Crystal City 5K” тэмцээнд оролцогчид, хөгжөөн дэмжигч, үзэгчдийг метро болон нийтийн тээвэр ашиглахыг зөвлөж байна.

Be the first to comment

Leave a Reply