БНСУ-д монгол иргэн амиа алджээ

БНСУ-ын Чэжү аралд монгол иргэн Б амиа алджээ. Хэргийг солонгос иргэн А /41 настай, эмэгтэй/ үйлдсэн болохыг Чежү арлын цагдаагийн газрын хяналтын камераас илрүүлсэн байна. Талийгаач 35 настай байжээ.

Хэрэг өнгөрөгч бямба гаригт буюу гуравдугаар сарын 25-ны үдээс хойш 14:20 цагт гарсан бөгөөд иргэн А өөрийн жолоодож явсан машинаар Б-г дайрч, амь насыг нь хохироожээ.

Чэжү арлын цагдаагийн газраас хяналтын камерыг шүүж, хэргийн газраас зугтсан иргэн А-г саатуулсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

ЭХ СУРВАЛЖ: NEWS1.KR

БЭЛТГЭСЭН Ч.БОЛОР /NEWS.MN/

Be the first to comment

Leave a Reply