Зуны сургуулийн бүртгэл үргэлжилж байна

Арлингтон хотын ЕБС-иуд зуны амралтын үеэр буюу жил бүрийн 7-8 сарын хооронд Цэцэрлэгээс 12-р ангийн сурагчдад зориулж Зуны сургууль хичээллэдэг билээ.

Энэ 2018-2019 оны хичээлийн жилийн Зуны сургуулийн бүртгэл энэ оны 7 сарын 8-с 8 сарын 9 хүртэл хичээллэх бөгөөд зуны сургуулийн бүртгэл 3 сарын 27-нд эхэлсэн бөгөөд бүртгэл хаагдах хугацаа хөтөлбөрөөс хамаарч харилцан адилгүй байна.

Зуны сургуулийн бүртгэлийн хугацаа, төлбөрийн хэмжээ, зуны сургуулиуд хичээллэх байршил зэрэг мэдээлэлтэй ЭНД танилцана уу.

Дашрамд дурьдахад 2019-2020 оны хичээлийн жилд хичээллэх цэцэрлэгээс өмнөх насны Montessori, VPI хөтөлбөрийн онлайн бүртгэл үргэлжилж байна. Энэ талаар өмнө нь гарсан мэдээтэй ЭНД дарж танилцана уу.

Зуны сургууль, Montessori, VPI хөтөлбөрийн бүртгэлтэй холбоотой асуултыг Монгол хэлээр 703-228-8010 дугаараас, Англи хэлээр
703-228-8000 дугаараас тус тус лавлаж болно.

Be the first to comment

Leave a Reply