Ундны усны амт үнэрт өөрчлөлт орохыг анхааруулж байна

Өнөөдрөөэс (03 сарын 20)-с эхлэн Арлингтон хот орчмын ундны усны системийн ариутгалын ажил эхэлж байна. Жил бүрийн хаврын анхны өдөр эхэлдэг тус ажил 04 сарын 17 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ундны ус дамжуулах системийг ариутгахад ашигладаг хлораминыг хлороор түр орлуулдаг байна.
Тиймээс энэ хугацаанд ундны усны ам үнэрт өөрчлөлт ордог гэдгийг иргэдэд сануулж байгаа юм.
тухайн ажлыг Washington Aqueduct компани гүйцэтгэдэг бөгөөд ажлын гүйцэтгэлд хотын ус сувгийн ашиглалтын алба хяналт тавьж ундны усанд буй хлорын хэмжээ эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээнд буй эсэхийг хянадаг байна.
Энэхүү ээлжит цэвэрлэгээний явцад иргэд цоргоны ус ашиглахаас өмнө 2 минут орчим усыг гоожуулах, усны шүүлтүүр ашиглах, усыг саванд авч хөргөгчид хөргөх зэрэг аргуудыг ашиглахыг зөвлөж байна.

Be the first to comment

Leave a Reply