АНУ-н Холбооны Засгийн Газар төсөвгүйн улмаас хаагдаад байгаа ч Татварын Алба (The Internal Revenue Service (IRS) 2019 оны татварын улирал эхлэх хугацааг зарлаад байна.
Энэ жилийн татварын улирал 2019 оны 01 сарын 28-нд эхлэх бөгөөд иргэд татварын тооцоог цаасан хэлбэрээр болон электрон (онлайн) хэлбэрээр авч эхлэхээр болжээ.
Мөн иргэдийн татварын буцаан олголтыг Холбооны Засгийн газар хаагдсан эсэхээс үл хамаарч цаг хугацаанд нь олгох чигэлээр ажиллаж байгаа гэдгийг татварын алба мэдэгдээд байгаа юм.
Энэ жилийн татварын улирал 4 сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд татварын улирал эхлэхээс өмнө татварын тооцоо бодуулах шаардлагатай хүмүүс татварын үйлчилгээ үзүүлдэг компаниудад хандах боломжтой юм.
Татварын буцаан олголтыг хурдан шуурхай авахын тулд иргэд татварын улирал нээгдсэн даруйд татварын тооцоогоо электрон хэлбэрээр хийхийг зөвлөж байна.
Leave a Reply
You must be logged in to post a comment.