Арлингтонд бага орлоготой иргэдийн 556 орон сууц нэмэгджээ

Өнгөрөгч 2017 оны санхүүгийн жилд Арлингтон хот бага болон дунд орлоготой иргэдэд зориулсан нийт 556 айлын орон сууцыг шинээр болон бусад нөөцөөс бий болгожээ.

Эдгээр орон сууцнуудын тэн хагас нь шинээр баригдсан орон сууц эзэлж байгаа бол мөн тооны орон сууцыг хотын эзэмшдэг орон сууцны хувьцааны нөөцөөс хуучин орон сууцнуудад хөрөнгө оруулах аргаар бий болгожээ.

Ингэснээр хотын хэмжээнд бага орлоготой (affordable housing) иргэдэд зориулсан хямд төсөр орон сууцны тоо 7,729-д хүрсэн нь хотын хэмжээний нийт орон сууцны 15 хувьд хүрч байгаа гэнэ.

Арлингтон хот болон хөрш хотуудад орон сууцны үнэ ханш жил ирэх тусам байнга өсөн нэмэгдэж буйтай уялдаж хотын захиргаанаас бага орлоготой, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй оршин суугчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх үүднээс хямд төсөр түрээсийн орон сууц бий болгох урт хугацааны бодлого хэрэгжүүлсээр ирсэн юм. Цаашид ч ‘Affordable Housing Investment Fund’ (AHIF) болон ‘Arlington Partnership for Affordable Housing’ (APAH) гэх мэт ашгийн бус байгууллагатай хамтын ажиллагаа хэвийн үргэлжүүлэхээр төлөвлөж байна.

2017 онд хийгдсэн томоохон төслүүд нэгд 1515 N. Queen St.хаягт баригдсан ‘Union on Queen’ орон сууцыг нэрлэж байгаа бөгөөд 12 давхар шинэ хороололд нийт 193 айлын орон сууц ашиглалтад орсны 76 орон сууцыг зөвхөн бага орлоготой иргэдэд ашиглуулахаар үл хөдлөх хөрөнгийн эзэн компанитай 60 жилийн хугацаатай гэрээ байгууулсан байна.

Be the first to comment

Leave a Reply