725 хүүхдийн шинэ бага сургууль баригдана.

Арлингтон хотын ЕБС-иудын Удирдах Зөвлөлийн 08 сарын 02-ны ээлжит хурлаар 725 хүүхдийн багтаамжтай шинэ бага сургуулийн дезайныг баталжээ.

“Westover” Номын сантай залгаа баригдах “Reed Elementary School” Сургуулийн барилга анх 49 сая долларын төсөвтэй төлөвлөгдөж байсан ч шинэчилсэн үнэлгээгээр 55 сая долларын төсөвт барихаар тооцсон ч олон улсад үүсээд буй худалдааны сөргөлдөөн барилгын материалын өртөгт нөлөөлж болох тул цаашид ч төслийн өртөг нэмэгдэж болохоор тусгажээ. Шинэ сургууль 2021 оны хичээлийн жилд ашиглалтад орохоор төлөвлөсөн байна.

Дээрх шинэ сургуулийн барилгын ажилтай холбогдож Арлингтон хотын ЕБС-ийн ажилчдын хүүхдүүдийн “Children’s School” түр буйр сэлгэх шаардлагатай болсон бөгөөд улмаар тус сургуульд зориулж Lee Hwy-д шинэ 3 давхар сургуулийн барилга барих зөвшөөрлийг хотын захиргаанаас гаргаад байгаа билээ. Шинэ сургуулийн барилгыг 4770 Lee Highway хаягт үйл ажиллагаа явуулж буй “Alpine Restaurant”-ийн буйран дээр барих юм.

Дашрамд дурьдахад 2019 оны 09 сард “Alice W. Fleet Elementary School” шинээр ашиглалтад орох, “Drew Model School” сургуулийг бүрэн сургууль болгож илүү олон хүүхэд авах боломжтой болох, мөн одоогийн “Patrick Henry” сургууль зөвхөн Montessori ангиар төрөлжсөн сургууль болох зэрэг  өөрчлөлүүдийн улмаас бага сургуулиудын харьяаллын бүсэд өөрчлөлт орох шаардлага үүсээд байгаа тул сургуулиудын бүслэлийг өөрчлөх ажлын хэсэг ажиллаж байгаа юм. Сургуулийн шинэ бүсчлэл 2019-2020 оны хичээлийн жилээс үйлчилж эхлэхээр тооцож байгаа бөгөөд сургуулийн бүсчлэлийн өөрчлөлтөд дараах сургуулиуд хамарч байна.

  • Abingdon
  • Arlington Science Focus (ASFS)
  • Ashlawn
  • Barcroft
  • Drew
  • Henry (Fleet)
  • Hoffman-Boston
  • Long Branch
  • Oakridge
  • Randolph
  • Taylor

Be the first to comment

Leave a Reply