Ослын үед 911-д ярих боломжгүй бол текст бичих боломжтой

Ямар нэгэн осол, яаралтай тусламж хэрэгтэй үед шуурхай алба, түргэн тусламжийн 911 тоот утсанд залгадаг билээ. Гэвч 911 дугаарт яаралтай тусламж эрэлхийлэх үед ярих боломжгүй тохиолдол байж болно.

Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж АНУ-ын хотууд 911 дугаар руу мессежээр тусламж эрэлхийлэх, осол эндлийг мэдээлэх үйлчилгээг нэвтрүүлж эхлээд байгаа юм.

Арлингтон хот эдгээр хотуудтай нэгдэж, одоо иргэд 911 дугаарт мессеж илгээх боломжтой болжээ. Мэргэжлийн хүмүүсийн зөвлөгөөгөөр боломжтой үед 911 дугаар руу залгаж ярихыг зөвлөдөг ба дараах тохиолдлуудад мессеж бичих нь зохистойг сануулж байна. Эдгээрт:

  • Сонсголын бэрхшээлтэй (Сонсголгүй)
  • Хэл ярианы согоготой (Хэлгүй), эсвэл
  • Ослын үед ярих, сонсох чадвар түр алдсан үед юм уу
  • Ярих нь амь насанд халтай нөхцөлд байгаа үед зэрэг болно.

Одоогоор Арлингтон хотоос гадна хөрш хотууд ч энэ үйлчилгээг нэвтрүүлэхээр бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд Fairfax County 2015 оны 09 сард энэ үйлчилгээг ашиглаж эхлээд байгаа юм.

Be the first to comment

Leave a Reply