Агаарын бөмбөлөг осолдож олон хүн амь үрэгджээ

Өнөөдөр өглөө Техас мужид агаарын бөмбөлөг осолдож, тус бөмбөлөгт зорчиж явсан 16 хүн бүгд амь үрэгдсэн байж болзошгүй байна.
Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар агаарын бөмбөлөг Техас мужийн Аустин хотоос урагш 30 орчимд бээр газарт Lockhart орчимд осолдож, улмаар галд авалцан шатжээ.
Эрх бүхий байгууллагууд ослын гарз хохиролыг тодруулахаар ажиллаж байгаа юм. Осол өглөөний 7:40 орчимд болсон тухай Federal Aviation Administration мэдээлжээ.

Be the first to comment

Leave a Reply