Өнөөдөр (Баасан) өглөө Аласка (Alaska) мужид 7 баллын хүчтэй газар хөдөлж зам, гүүр их хэмжээгээр сүйдээд байна.
Газар хөдлөлтийн төв цэг нь тус мужийн хамгийн том хот болох Anchorage хотоос умард зүгт 7 бээр (mile)-ийн зайд байсан тухай АНУ-н Геологи Судалгааны Агентлаг мэдээлээд байна.
Газар хөдлөлтийн чичиргээ 350 бээрийн алсад мэдрэгдэж байсан бол Anchorage хотын төвийн барилга байшинд хүчтэй чичиргээ мэдрэгдэж, зарим барилгын хана, тааз нурж сүйдсэн ч одоогоор газар хөдлөлтийн улмаас бэртэж гэмтсэн, амь эрсэдсэн тохиолдол албан ёсоор бүртгэгдээгүй байна.
Хүчтэй газар хөдлөлтийн дараа дагалдах олон удаагийн газар хөдлөлт бүртгэгдээд байгаа ажээ. Цаашид 5 хүртэл баллын хүчтэй газар хөдлөлт дахиж болзошгүйг мэргэжлийн байгууллага анхааруулж байгаа юм.
Газар хөдлөлтийн дараагаар цунами үүсч болзошгүй анхааруулга зарлаад байсан юм.
Leave a Reply
You must be logged in to post a comment.