“America’s 9/11 Ride” парад энэ жилээр дуусгавар болно

Дараагийн долоо хоногт уламжлалт “America’s 9/11 Ride” мотоциклчдийн парад эцсийн удаа зохион байгуулагдах гэж байна.
09 сарын 11-ны террорист халдлагын дурсгалд зориулсан энэ цуваа Shanksville, Pa-с эхэлж Арлингтон хотоор дайрч Иью Иорк хот дахь 9/11-ны дурсгалын цогцолбор хүртэл үргэлжилдэг юм.
Энэ цуваа нь цагдаагийн зохицуулалт, хамгаалалт дор явагддаг бөгөөд томоохон хурдны зам болон орон нутгийн замууд хаах шаардлагатай болдог нь нутгийн иргэд болон орон нутгийн засаг захиргааны эсэргүүцэлтэй тулгардаг ажээ.
Тиймээс арга хэмжээг зохион байгуулагчид болон орон нутгийн эрх бүхий албад хооронд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас тус парад энэ жил зохион байгуулагдаад хаагдаж байгаа тухай Ассошейтэд Прэсс агентлаг мэдээлжээ.
“America’s 9/11 Ride” мотоциклчдийн парадыг Виржиниа мужийн оршин Ted Sjurseth гэгч үүсгэн байгуулсан бөгөөд түүний өгүүлснээр Виржиниа, Мэрилэнд мужийн удирдлагууд цагдаагийн хамгаалалт, зам хаах зэрэг зохицуулалтыг эсэргүүцэж, хамтран ажиллахаас татгалздаг “уламжлалтай” ажээ. Харин Мэрилэнд хотын цагдаагийн газрын тайлбарт жил бүр энэ парадтай холбоотой иргэдээс багаггүй гомдол санал ирдгээс гадна тус парадын хамгаалалтад ажиллах хүн хүч хүрэлцдэггүй гэсэн байна.

Be the first to comment

Leave a Reply