“АН-2” ОСЛЫН БУУЛТ ХИЙЖЭЭ

Өнөөдөр 15:00 цагийн үед “АН-2” ослын буулт хийжээ. Монгол, ОХУ-ын инженерүүдийн хамтран угсарсан “АН2” загварын онгоц ослын буулт хийсэн шалтгааныг мэргэжилтнүүд тайлбарлахдаа Туршилтын нислэг үйлдэж байгаад техникийн буулт хийсэн. Түүнээс биш унасан, осолдсон асуудал байхгүй” гэжээ.

Уг онгоц Чингис хаан Олон улсын нисэх буудлаас Сэлэнгэ, Хэнтий аймгийн чиглэлд нислэг үйлдэх байсан ч нисч амжилгүй Чингис хаан ОУ-ын нисэх буудлын онгоц хөөрөх, буух зурваст ослын буулт хийхэд хүрсэн байна. Тус онгоц Ерөө, Хүдэр, Мөнгөнморьт, Биндэр, Дадал, Батширээт чиглэлд нислэг үйлдэх байсан аж.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамны дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудастаа “Онгоц хөөрч чадаагүй гэдэг мэдээлэл ирлээ.

Хүний амь нас хохироогүй, ОХУ-ын нисгэгч нар байсан бна. Шинжлэн шалгах баг ажилдаа оржээ” хэмээн жиргэсэн байна.

Т.МӨНХ

Мэдээллийн эх сурвалж: news.mn

Be the first to comment

Leave a Reply