“Applied Predictive Technologies” 368 ажилчин элсүүлнэ

Арлингтон хотод үйл ажиллагаа явуулж, хотын төсөвт ихээхэн орлого оруулдаг томоохон компаниуд “нүүх үү, суух уу” гэдэг асуулт хотын иргэн бүрт чухал асуулт болдог. Эдгээрийн нэг Applied Predictive Technologies (APT) компани өөр байршилд нүүх эсэх нь саяхныг хүртэл шийдэгдээгүй байсан юм. Өнгөрсөн жил “MasterCard” компанид $600 саяаар борлогдсон тус компанийн менежмент өөрчлөгдөж, улмаар Арлингтон хотод үйл ажиллагаагаа үргэлжлүүлэхээр болжээ. Тус компани Ballston-д байршиж, улмаар шинээр 368 ажилтан ажилчин элсүүлэхээр болж байна. Өмнө нь Вашингтон ДС юм уу North Carolina мужид төвөө байршуулахаар яригдаж байсан юм.
Мужаас болон хотын захиргаанаас тус компанид тодорхой нөхцөлтэй нийт 6 сая долларын татварын хөнгөлөлт үзүүлэхээр тохирсон нь ийм шийд гаргахад нөлөөлсөн бололтой.
Хотын захиргаатай хйисэн тохиролцоогоор тус компани 2018 оны 07 сараас өмнө 54 шинэ ажлын байр, 2019 оны 07 сарын байдлаар 63, харин дараагийн 5 жилд багтаж нийт 368 шинэ ажлын байр бий болгох үүрэг хүлээж байгаа гэнэ.
Арлингтон хот сүүлийн хэдэн жил хэд хэдэн томоохон түрээслэгчээ хөрш хотууддаа алдаад байгаа бөгөөд энэ нь хотын төсөвт болон орон нутгийн бизнесүүдэд сөргөөр нөлөөлдөг тул тэднийг түрээсээ үргэлжүүлэхэд татварын таатай нөхцөлд олгож байгаа ажээ.

Be the first to comment

Leave a Reply